Wednesday, July 4, 2018

СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

Сүрьеэ (англ. Tuberculosis) нь Mycobacterium tuberculosis нянгаар үүсгэгддэг, янз бүрийн эрхтэн, ялангуяа уушиганд үрэвслийн голомт үүсгэдэг амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. 1882 оны 3-р сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээжээ. Кохын савханцар буюу сүрьеэгийн нян нь гадаад орчинд маш их тэсвэртэй /тоосонд 100 хоног, хөрсөнд 6 сар, усанд 150 хоног гэх мэт/ , удаан хугацаанд хуваагдан үрждэг /20-24 цагт нэг удаа/онцлогтой. Сүрьеэгийн нян нь царцамхай өөх тос ихээр агуулдаг тул физик-химийн хүчин зүйлс, хүчил, шүлтэнд тэсвэртэй байдаг. Харин буцалгахад 10 минут, чийгтэй нөхцөлд 75С хэмд 30 минут, нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд 1 цагийн дотор устана.
Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалсанаар халдвар авдаг. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушиг юм. Уушигнаас нян цусаар дамжин бусад эрхтэн системд очдог. Уушигны хэлбэрийн сүрьеэ нь халдвартай ба бусад эрхтэний сүрьеэ нь халдваргүй. Уушигны хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах боломж их байдаг. /Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажиллагсад гэх мэт/ Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчлөхгүй. Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй ихээхэн холбоотой. Хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгч нянгийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь суларвал "зүүрмэглэж байсан" сүрьеэгийн нян идэвхтэй үржиж өвчнийг үүсгэнэ.
Сүрьеэ өвчин үүсэхэд:
  • Нийгэм болон орчны эрүүл ахуйн таагүй байдал
  • Хоол тэжээлийн дутагдалСтресс
  • Жирэмслэлт
  • Дагалдах өвчнүүдтэй байх (Чихрийн шижинходоод гэдэсний шархлаа өвчин, уушигны өвчин, хавдар) зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.
           Сүрьеэ өвчин үүсэхэд биеийн эсэргүүцэл болон халдварлуулсан нянгийн харилцан нөлөөлөл
 Халдварлуулсан нянгийн тоо  Өвчин үүсэх боломж  Биеийн эсэргүүцэл
       Маш их                   Боломж маш их            Маш муу
        Олон                     Болзошгүй              Муу
        Цөөн                    Боломж бага             Сайн
      Маш цөөн                   Боломж маш бага   Маш сайн
Шинж тэмдэг

Thursday, July 3, 2014

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

БЗДХ гэж юу вэ?
Ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүдийг БЗДХ гэнэ. Үүнд Заг хүйтэн, трихомониаз, тэмбүү, хламид, ДОХ зэрэг 20 гаруй БЗДХ багтдаг.
БЗДХ-ын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Бэлгийн замаар дамжих халдвар авсан үед дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:
• Шодой болон үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
• Шодой, үтрээ эсвэл шулуун гэдэсний орчим яр, шарх, цэврүү гарах
• Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөх
• Хэвлийн доод хэсгээр эсвэл бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэх
• Бэлэг эрхтний орчмоор загатнах
АНХААР!!! Өвчний шинж тэмдэг зарим хүнд огт илрэхгүй байж болно.
БЗДХ тархах замууд:
• Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор
• Халдварлагдсан цус цусан бүтээгдэхүүн хэрэглэснээр
• Халдвартай эхээс урагт
• Халдварлагдсан зүү тариур, сахлын хутга зэргийг хэрэглэх
Бэлгийн замаар дамжих халдвар авсан бол яах вэ?
Чи өөрийгөө халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал өвчний шинж тэмдэг илрээгүй ч байсан цаг алдалгүй эмчид хандаарай.
АНХААР!!! Мэргэжлийн эмчийн зааваргүйгээр ямар ч эм тариаг дур мэдэн хэрэглэж болохгүй. Хэрэв тэгвэл илрэх шинж тэмдэггүй болж болох ч өвчин даамжирч, гүйцэт эмчлэгдэхгүй дараа нь сэдэрч эрсдэл үүсгэх аюултай.
БЗДХ бүрэн эмчлэгддэг үү?
ХДХВ/ДОХ-оос бусад бүх БЗДХ ТӨГС ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖТОЙ. Эмчийн өгсөн эмийг өвчний шинж тэмдэг арилсан ч гүйцэд ууж дуусгаарай. Харин эмчилгээг дутуу орхивол дараах хүндрэлүүд гарч болно:
• Бага аарцагны эрхтний үрэвсэлт өвчин даамжрах
• Үргүйдэл үүсэх
• Умайн гадуур жирэмслэх
• Шээсний сүв нарийсах
• Төрөх хүүхэд зулбах, амьгүй төрөх
БЗДХ-өөс сэргийлж болох уу?
БОЛНО ОО. Аюулгүй бэлгийн хавьтал нь ТАНЫГ энэ өвчний халдвар авахаас хамгаална.
Аюулгүй бэлгийн хавьтал гэж юуг хэлэх вэ?
• Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх
• Бэлгийн нэг хавьтагчтай байх, үнэнч байх
• Бэлгийн хавьтал бүрт бэлгэвчийг зааврын дагуу зөв хэрэглэх нь таныг БЗДХ-ний эрсдлээс хамгаална.
АНХААР!!! БЗДХ-аас өөрийгөө ХАМГААЛАХ БҮРЭН БОЛОМЖ ЧАМД БИЙ
1. Бэлгийн харилцаанаас татгалзах
2. Насанд хүртлээ бэлгийн харилцаанд орохгүй байх (энэ бол өсвөр насныханд шилдэг бөгөөд үр дүнтэй, аюулгүй, зүй ёсны тохиромжтой арга юм)
3. Бэлгийн харилцаанд зайлшгүй орохоор бол хамгаалалт буюу бэлгэвчийг заавал хэрэглэх. Гэхдээ хэрэглэхдээ зааврын дагуу зөв  хэрэглэх хэрэгтэй.
4. Хэрэв найз охин, найз хөвгүүнтэй бол үнэнч байх, бэлгийн нэг хавьтагчтай байх
5. Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих
6. Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орвол өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх
7. Шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран байнга шинжилгээнд хамрагдах
8. Архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байх
9. Бохир зүү, тариур хэрэглэх, шивээс хийлгэхээс татгалзах
10. БЗДХ авах бүх эрсдлээс татгалз!
Бэлгэвч найдвартай юу?
99 хувь найдвартай. Бэлгэвчийн бүрэн байдал алдагдаагүй, зөв, тогтмол хэрэглэсэн тохиолдолд БЗДХ болон ХДХВ/ДОХ-аас сэргийлэх боломжтой.

Ямар тохиолдолд бэлгэвч гэмтэж болох вэ?
• Буруу нөхцөлд хадгалах
• Хумс, бөгж, шүд зэрэг хурц үзүүртэй зүйлд урагдах
• Бэлэг эрхтэнд буруу углах
• Бэлгийн хавьтлын үед хангалтгүй тосолгоотой байх
• Бэлгэвчийг зориулалтын бус тосоор тослох
• Бэлгийн хавьтал хэт удаан үргэлжлэх, огцом хөдлөх
АНХААР!!! Бэлгэвч гэмтсэн байж болзошгүй үед шинэ бэлгэвч хэрэглээрэй.

САРУУЛ СЭТГЭЖ- ЭРҮҮЛ АМЬДРАЯ

Хар тамхи бол хэнийг ч ялгалгүй аюул учруулах "ЦАГААН МӨХӨЛ" юм.






Хар тамхи бол зугаа цэнгэл биш, бас тоглоом биш чамайг өөрчлөх"ЦАГААН ТАХАЛ".
Муу зуршлаа өөрчлөхгүй бол тэр чамайг өөрчилнө.
Хамтдаа сэргийлье!

Хар тамхи гэдэг нь
Ахин дахин улам ихээр хэрэглэх эмгэг дуршлыг бий болгож улмаар сэтгэц болон бие махбодийг тухайн бодисын хараат байдалд оруулан "донтох эмгэг" үүсгэдэш мансууруулах бодис юм.

Хар тамхи хэрэглэснээр:  

 Бие махбодид гарах өөрчлөлт:

  • шүд унах
  •  яс хэврэгших
  • үс цайж наснаасаа эрт бууралтах
  • арьс цонхийх, хуурайших
  • хоолой сөөнгөтөх
  •  хумс салж унах
  •  хэл хагарч цагаан өнгөр тогтон арьс нь хуурах
  • эцэж турах
  • хоол боловсруулж чадахаа болих
  • арьсан дээр идээт бижнүүнүүд гарах
  • бэлгийн сулралтай болох
  • эрхтэн системүүд сөргөөр нөлөөлж удмын санд өөрчлөлт оруулах
  • тэвчишгүй өвдөлтийг төрүүлж дахин хэрэглэхийг шаардах
  • амь насаа алдах
Сэтгэл зүйд гарах өөрчлөлт:
  • хараа сонсгол анхаарал төвлөрөхгүй байх
  • цэгцтэй ярьж чадахаа болих
  • нойргүйдэх
  • ядарч стресст орох
  • байнга толгой өвдөх
  • зан ааш эрс өөрчлөгдөж уур уцаартай, хэрцгий, түрэмгий, тогтворгүй болох
  • дур сонирхол буурч, амьдралын хэмнэл алдагдах
  • мэдрэмж багасч хөөрлийн байдалтай байх байнгын хүсэл сонирхолтой болж сэтгэл зүй нь шаардах